(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Английн бизнес уулзалт

2022/04/12 --> 2022/04/12

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран “Монгол - Их Британий бизнесийн форум”-ыг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 14:30-17:30 цагийн хооронд зохион байгуулна.

Тус арга хэмжээнд хоёр улсын худалдаа, экспорт, импортын асуудлууд, тэр дундаа Монголын бизнесийн орчин, Монгол Улсын экспортыг дэмжих бодлого, төлөвлөлт, Их Британий экспортын санхүүжилтийн агентлагийн тухай, Монгол - Их Британий давхар татварын хэлэлцээр, Их Британий хөгжиж буй орнуудын импортын барааны гаалийн тарифын хөнгөлөлт олгох систем буюу “Хөнгөлөлтийн ерөнхий систем” зэрэг сэдвүүдээр аж ахуйн нэгжүүдэд танилцуулга хийж, мэдээлэл хүргэх юм.

Холбоо барих:

Утас: 7727-7070 /6/
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn